← Бүх аялал

Дорноговь

Шамбалын орон Говь энергийн аялал

Билиг ухаанд шамдан өөрийгөө сорин, танин мэдэхээр хичээн буй, дараагийн шатанд гарахаар чин сэтгэлээсээ зорьсон, чин хүсэл эрмэлзэлтэй танд Шамбалын газар орны Ариун эрчмээс ундаалах, орчлонгийн мөн чанарыг ухаарахад тань туслах жинхэнэ өөрийн бие, сэтгэл, оюунаар туулах туулал туршлага болох юм.

🗓 14 өдөр👥 10🚌 Галт тэрэг⛺ Таван дохио

Хэнд тохирох вэ

SHAMBALA SOURCE Retreat – Бясалгал, сургалт /Аялал, Энэ амьдралын цаашдын зорилго тань сүнслэг өсөлт, оюун ухаан мэдлэг мэргэн ухаанаа дараагийн түвшин рүү эргэлт буцалтгүйгээр чиглүүлэхээр зорьсон танд зориулсан онцгой зорилготой олон улсын түвшний дээд зэрэглэлийн дияан бясалгалын цогц арга хэмжээ юм. Билиг ухаанд шамдан өөрийгөө сорин, танин мэдэхээр хичээн буй, дараагийн шатанд гарахаар чин сэтгэлээсээ зорьсон, чин хүсэл эрмэлзэлтэй танд Шамбалын газар орны Ариун эрчмээс ундаалах, орчлонгийн мөн чанарыг ухаарахад тань туслах жинхэнэ өөрийн бие, сэтгэл, оюунаар туулах туулал туршлага болох юм. SHAMBALA SOURCE Retreat Дияан аялал Шамбалын оронд зорчино. Өөрийн биеэр туулах, туршлага, туулал, үнэний замаар мөрлөхүй. Өдөр тутмын амьдралаасаа түр холдон, ариун дагшин, эрчим энерги дээд орон зайд өөрийгөө чимээлэн дотоод сэтгэлээ ариусган, бие махбодь хийгээд сэтгэл санаагаа амраан, билиг ухаанд суралцаж, оюун санаагаа гэгээрүүлэх, сүнслэг өсөлтийн дараагийн түвшинд гарах аялалд хөтлүүлэн хамтдаа зориорой Энэхүү арга хэмжээ нь 2 үе шаттай. 1. Бэлтгэл сургалт лекц 2. Дияан аялал

Өдөр өдрийн хөтөлбөр

Өдрөө сонгоод сургалт, лекц болон аяллын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаарай.

Дияан аялал

Дияан аялал

Өдөр 1

Дияан аялал

07:30 Дорноговь Сайншандад галт тэрэгнээс буух 08:00 - 08:30 Таван дохио: Хамрын хийдийн ойролцоо орших хүний бие, сэтгэл, оюун санааг тэнцвэржүүлдэг онцгой ариун дагшин газарт гэр буудалд буудаллах /3 өдөр 2 шөнө/ 08:30-09:00 Өглөө цайлах 09:30 -12:00 Бясалгал бүтээл: Шамбал энергийн төвд 12:30 -13: 30 Өдрийн зоог 14:00 -16:00 Догшин Хутагт Данзанравжаа түүхэн Музейгээр зочлох /Хөтөчтэй/ 16:00 - 17:00 Догшин Хутагт Давзанравжаан байгуулсан Монголын Анхны хувийн Саран хөхөө театрт Урлаг, соёлын тоглолт 18:00 -19:00 Оройн зоог 19:00 – 20:30 Оройн Бясалгал бүтээл 21:00 Амралт

Дияан аялал

Өдөр 2

Дияан аялал

04:30 - 07:30 Бясалгал бүтээл Шамбал энерги төвд 08:00 – 09:00 Өглөө цайлах 09:30 - 11:30 ШАМБАЛА 2056 Төсөл рүү хөдлөх 11:30 - 12:00 ШАМБАЛА 2056 Төсөлтэй танилцах / Галын засал бэлтгэл 12:00 -13:00 Өдрийн зоог 13:30 – 16:00 Гал Засал/ саад тотгорыг арилгах, муу энергийг цэвэрлэх, буян хураах зорилготой 16:00 – 18:00 ШАМБАЛА 2056 Төсөл - өөс буцах 19:00 - 20:00 Оройн зоог 19:00 -20:30 Оройн бясалгал бүтээл 21:00 Амралт

Дияан аялал

Өдөр 3

Дияан аялал

04:30 - 08:30 Нар Мандахыг харах Бясалгал бүтээл: Шамбал энергийн төвд / Мөөм хад, Эхийн умай/ Хөтөчтэй 09:00 - 10:00 Өглөө цайлах 10:30 -13:00 Догшин Хутагт Данзанравжаан байгуулсан сургаалын төвүүдээр зочлон номын буян бүтээх/Өвгөн Суварга, Эмэгтэйчүүдийн дугана/ 13:00 -14:00 Өдрийн зоог 14:30 -16:00 Хүслийн хайрхан / Байгаль дэлхийн ариун энергитэй орон зай хүсэл зорилгоо одуулж, ерөөл өргөх 17:00 -18:00 Оройн зоог 21:00 – 23:00 Оройн бясалгал бүтээл, Уулзалт, үдэлт хийнэ 23:40 Замын Үүд - Улаанбаатар галт тэргэнд сууж, Дияан аялал өндөрлөнө

Очих газрууд

Зураг дээр курсороо аваачих эсвэл дарж дэлгэрэнгүй мэдээллийг томоор үзээрэй.

Аялалд бүртгүүлэх

Багцын үнэ, багтсан үйлчилгээ болон төлбөрийн нөхцөлтэй танилцаад бүртгүүлээрэй.

Нийт төлбөр

2,500,000 ₮ / нэг хүн

Үнэд багтсан

  • 5 хоногийн Сургалт Лекц Бясалгал хөтөч
  • Аура оношилгоо,
  • 3 удаагийн Жэт аппарат + хувь заяаны засал эмчилгээ
  • Улаанбаатар Сайншанд хоёр талын галт тэрэгний тасалбар
  • Унааны хөлс
  • Таван Дохио гэр буудал 3 өдөр
  • Өдрийн 3 хоол
  • Музейн тасалбар
  • Хөтөчийн хөлс
  • Гал заслын өргөлийн бэлтгэл материал
  • Саран хөхөө театрын урлаг, соёлын тоглолт тасалбар
  • Хүн бүрт олгогдож буй усан цэвэрлэгээний багц

Үнэд багтаагүй

  • Таны хувийн хэрэглээний зардал
  • Дияан аялах үеийн хөтөлбөрт заагдсанаас бусад үеийн хоолны зардал

Аялагчдын зөвлөмж

Аяллын өмнө бэлдэхэд туслах зөвлөмжүүд.

🙏 Соёлын дүрэм

  • •Ариун газарт чанга ярихгүй, хог хаяхгүй, юу ч авч явахгүй (чулуу, мод ч мөн адил)
  • •Суварга, овоог нар зөв (цагийн зүүний дагуу) тойрно
  • •Сүм дугана орохдоо малгайгаа авч, босгон дээр гишгэхгүй
  • •Зан үйлийн үеэр зураг авахын өмнө хөтөчөөс зөвшөөрөл асууна
  • •Нутгийн иргэд, лам хуврагуудтай хүндэтгэлтэй харилцана

🎒 Цүнхэндээ юу авах вэ

  • •Даавуун, сул хувцас (цагаан өнгө зан үйлд тохиромжтой), дулаан давхарга
  • •Иогийн дэвсгэр эсвэл суух жижиг дэвсгэр
  • •Усны сав, нарны малгай, тос
  • •Хувийн эм, гарын ариутгагч
  • •Тэмдэглэлийн дэвтэр, үзэг — сэтгэгдлээ буулгахад

🧘 Сэтгэлзүйн бэлтгэл

  • •Аяллын турш утсаа аль болох унтраах буюу нисэх горимд байлгах (дижитал детокс)
  • •Чимээгүй цагуудыг эвгүйрхэлгүй хүлээж авах — энэ бол аяллын гол бэлэг
  • •Хүлээлт багатай, нээлттэй сэтгэлээр ирэх

🥗 Хоол

Аяллын хоол нь голдуу цагаан (вегетариан) чиглэлтэй, өдөрт 3 удаа, нутгийн цэвэр түүхий эдээр бэлтгэгдэнэ. Махан хоолны сонголт урьдчилан мэдэгдсэн тохиолдолд боломжтой.

Түгээмэл асуултууд

Анхлан суралцагч оролцож болох уу?

Тийм. Хөтөлбөрүүд маань туршлага шаарддаггүй — багш нар алхам бүрийг зааж, хүн бүрийн хэмнэлд тохируулна.

Цаг агаар таагүй бол яах вэ?

Хөтөлбөрийг аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж зохицуулна. Шаардлагатай бол өдрийн дараалал солигдох буюу дотор өрөөнд зан үйл, бясалгал үргэлжилнэ.

Төлбөр хэрхэн төлөх вэ, аюулгүй юу?

Сайтын худалдан авалтын системээр QPay эсвэл банкны шилжүүлгээр төлнө. Захиалга бүрийг админ гараар баталгаажуулдаг тул андуурал гарахгүй.

Цуцлах нөхцөл ямар байдаг вэ?

Аялал эхлэхээс 7-оос дээш хоногийн өмнө бол бүрэн буцаан олгоно. Долоо хоногийн дотор бол дараагийн аялалд шилжүүлэх боломжтой.

Гадаад зочид оролцож болох уу?

Болно. Хөтөлбөрүүд англи хэлний орчуулгатай явагдах боломжтой — урьдчилан мэдэгдээрэй.

ZAYA’S ANANDA

Холбоо барих

Зурвас илгээх

Манай төвийн тухай сэтгэгдэл үлдээх

Zaya's Ananda төвтэй холбоотой ерөнхий сэтгэгдэл, туршлагаа энд хуваалцаарай. Нэвтрэх шаардлагагүй.