Эдгэрлийн ой

Энергийн засал

Ойн гүнд нуугдсан сүм шиг — чимээгүй, ариун орон зайд биеийн болон энергийн тэнцвэрээ сэргээх зам.

01Тайван орон зай
02Хувийн зөвлөмж
03Хялбар захиалга
Биечлэн

Био энерги оношилгоо

АУРА ГЭЖ ЮУ ВЭ? 

Аливаа амьд биетийн нэгэн адил хүний бие энергийн оронгоор хүрээлэгдсэн байдаг. Энэ орон нь цахилгаан соронзон орон зэрэг төрөл бүрийн төлвөөс тогтдог гэж өнөөгийн шинжлэх ухаан тогтоогоод байна. Хүний энергийн орон нь сансарын энергийн орны нэгэн хэсэг болдог бөгөөд хүмүүс үүнийг гэрлэн бүрхүүл хэлбэрээр тодорхойлон АУРА гэж нэрлэдэг. Аура нь олон янзын өнгө бүхий гэрлийн цацраг юм. Аура тус бүр өөрийн өнгөтэй нэг нь нөгөөдөө саад болохгүй зарим үед нэг нь нөгөөд нэвчсэн байж болдог бөгөөд бүгд зууван өндөг хэлбэрэй байна. Эрт цагаас хүмүүс аура өнгийг харсаар ирсэн бөгөөд хадны сүг зурагнаас авахуулаад тэнгэр бурхдын хөрөг дээрх тэргүүн хавьд байх гэрэлт бүрхүүл нь үүний гэрч болно. Аура нь амьтай болон амьгүй бүх биетэд байна гэж үзэх нь ч бий . Аурагийн бодьтой оршдог гэдгийг нотлох фото зургийн аргыг оросын эрдэмтэн нээсэн бөгөөд навчны аураг авсан алдарт туршилтууд олныг шуугиулж байсан юм. Аура нь хүний аж амьдрал, хувь тавилан , эрүүл мэндийн талаарх бүхий л мэдээллийг агуулж байдаг. Хүний оюуны түвшин өндөр байх тусам аура томорч байдаг. Тухайлбал бурхан багшийн аура хэдэн км зайд тархаж үзэгдэж байсан нь ном сударт тэмдэглэгджээ. Бид жишээ нь сэтгэлд нийцдэг хүнтэй учирвал 2 аура нийлж харилцан үйлчилнэ. Дурлалт хосуудынх бүр илүү нягтархын зэрэгцээ хэмжээ нь томорч тэнгэр өөд тэмүүлсэн бадрангуй байх нь бий. Мөн бидний онгод орох үед аура улам өсч солонгорон муухай санаа төрвөл бүдгэрч жижгэрнэ. Аура мөн архи тамхинаас болж өөрчлөгдөн эвдэрнэ. Бас булчингийн эдийн гэмтэл аурад нүх мэт үзэгддэг байх жишээтэй. Мэдээж аураг хүн бүхэн олж харахгүй. Хүний заяа тавиланг үзэж хардаг далд увидастан , зөн билигтэнгүүд аураг харж тодорхойлох нь элбэг. Хүмүүс хүүхэд байхдаа ялангуяа 3 хүртлэх насандаа аураг харах чадварвай байдаг нь тогтоогдсон. Энэ үед хүүхэд хүнийг янз бүрийн өнгөтэйгээр бүрхүүлтэйгээр зурах нь бий. Ер нь бол тусгай дасгалжуулалт бясалгалын аргаар ямарч хүн сэтгэл санаагаа ариусган төвлөрүүлж өөрийн болон бусдын аураг харж сурах боломжтой. Мөн үүнд зөн билгийн тусгай багажуудыг ашиглах нь бий. Аура нь олон янзын давхрагатай байх бөгөөд үүнийг хүний нарийн биеүүд гэж нэрлэнэ. Хүний нарийн бие буюу хий махбодь өөрийн давтамжийг цацруулдаг.


АУРА ОНОШЛОГОО:

Мөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлно. Гэр орны сөрөг энергийг тодорхойлно. Гадны сөрөг энергийн нөлөөлөл үүнд: Хар цагаан хэл ам, атаа жөтөө, хараал жатга, уул усны хорлол, нэхэл байгаа эсэх. Эрүүл мэнд, сэтгэл зүйн төлөв. Ажил, аз хийморь, амжилт бүтээлийг тодорхойлно. Амьдарлын ноён нурууг тодорхойлно. Удмын мэдээлэл, үйлийн үр.  Энергийн алдагдал болон одоо байгаа хэмжээ

💠 107,994₮
Төрийнжаргал Баялагмаа

Төрийнжаргал Баялагмаа

Бясалгалын багш Био энерги мэдээллийн шинжээч Буддын гүн ухааны Бакалавр ACE MEF Оношлогч ACE MEF Энергийн засалч

Бат-Эрдэнэ Бадам

Бат-Эрдэнэ Бадам

Био-энерги мэдээллийн шинжээч ACE MEF Энергийн засалч ACE MEF Оношлогч

Онлайн ба Биечлэн

Скайнер Оношилгоо

ACE MEF технологийн тусламжтайгаар бид бүх хүнд зориулсан шийдлийг олсон бөгөөд үүнийгээ туршин, бусадтай хуваалцах боломжтой болсон билээ. Ухамсрын скайнер нь АСЕ-MEF Өөрчлөлт ба Эрүүл мэнд сургалтаас өмнөх асуудлыг тодорхойлж, дүгнэх, сургалтын дараа ямар өөрчлөлт гарсныг харахад тусладаг ба нь АСЕ-МEF Өөрчлөлт ба Эрүүл мэнд сургалтаас өмнөх асуудлыг тодорхойлж, дүгнэх, сургалтын дараа ямар өөрчлөлт гарсныг харахад тусладаг багаж юм. 
ACE MEF ухамсрын скайнер нь бидний эргэн тойрондох ус түүний эерэг болон сөрөг нөлөөг илрүүлдэг. Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг тул бидний хэрэглэж буй уснаас бидний биеийн тэнцвэртэй, эрүүл үйл ажиллагаа хамаардаг гэдгийг санах хэрэгтэй. Нэмж дурдахад, ACE MEF Ухамсрын скайнерийг ашигласнаар од, гариг эрхсийн нөлөөнөөс тухайн хүнд үүссэн асуудлыг илрүүлэх боломжтой. Эцэст нь, скайнер нь энергийн хүрд, биеийн эрхтэн систем, оюун санаа болон сүнслэг түвшин, үйлийн үр, энерги, ухамсрын түвшинд асуудал байгаа эсэхийг илрүүлж чаддаг бөгөөд үүнээс цааш ХЯЗГААРГҮЙ ажиллах чадалтай гайхамшигт бүтээл юм. Уг скайнерыг эзэмшигч нь бүтээлч, шинэлэг бүхнийг эрэлхийлэгч байж чадах аваас скайнераа аль ч талбарт ашиглах боломжтой. Жишээлбэл: худал үнэнийг илрүүлэх, ажлын болон бусад хүмүүстэй хэр таарамжтай эсэх, хань ижлийн зохицол, гэмт хэрэг судлах, илрүүлэх, цэрэг армиийн түвшинд гэх мэт.  САНАМЖ Та АСЕ MEF далд ухамсрын скайнерын үйлчилгээг зөвхөн DRPF-с баталгаажсан, скайнер оношилгоо хийх эрхтэй зөвлөхөөс авахыг анхаарна уу.
💠 150,000₮
Бат-Эрдэнэ Бадам

Бат-Эрдэнэ Бадам

Био-энерги мэдээллийн шинжээч ACE MEF Энергийн засалч ACE MEF Оношлогч

Төрийнжаргал Баялагмаа

Төрийнжаргал Баялагмаа

Бясалгалын багш Био энерги мэдээллийн шинжээч Буддын гүн ухааны Бакалавр ACE MEF Оношлогч ACE MEF Энергийн засалч

Лаа засалБиечлэн

Лаа засал

Засал заслын дээд нь гал засал бөгөөд манай төв аура лааг Оросын эрдэм шинжилгээний хүрээлэнд бүтээгдсэн, оросоос захиалгын дагуу орж ирдэг байгалийн гаралтай гелэн лааг ашигладаг бөгөөд эдгээр лаанууд тус тусын шинж чанар эрчим, үүрэгтэй. Лааг 2 янзаар тайлбарладаг: 

1.Бүтэц найрлага: Хүн өөрөө байгалийн нэгэн хэсэг бичил байгаль юм шүүдээ. Бид байгалиас энерги эрчим хүчээр тэтгэгдэж байдаг. Байгалийн эрчим хүч дутагдсанаар бид энергийн асуудалд орж эхэлдэг. Байгаль эх өөрөө агуу их үүсгэгч эмчлэгч юм.Тэгвэл эдгээр лаанууд нь газар шороо, хад чулуу, алт мөнгө, ус агаар, цэцэг навч зэрэг байгалийн шинж чанар мэдээллийг агуулсан тус тусын бүтэцтэй байдаг. 

2. Энергийн эрчим, давтамж: Лаанууд нь бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй, мэдээлэлтэй. Гаргаж байгаа эрчим энергийн давтамжаараа хоорондоо ялгардаг. Энгийн жишээгээр тайлбарлахад нүүрс мод 2-г шатаагаад галын эрчимийг нь ажиглахад өөр өөр байдаг шиг манай лаануудыг асаагаад ажиглахад бүгд өөр өөр эрчимтэй байдаг. Тус тусын ялгаруулж байгаа эрчим нь хүрдний эрчимд нийцэж өгсөн байдаг болохоор тухайн хүрдний энергийг дэмждэг. Тиймээс л мэргэжлийн лаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь: Ажлын лаанаас гарч байгаа мэдээлэл, эрчим нь хоолойн хүрдний эрчимд, мэлмийн лаанаас гарч байгаа эрчим энергийн давтамж нь мэлмийн хүрдний эрчимд нийцсэн байдаг. Тиймээс ажлын лаагаа хоолойн дээрээ мэлмийн лаагаа мэлмийн хүрдэн дээрээ барьж хэрэглэх хэрэгтэй. Гал+онцгой бүтэц+онцгой эрчим, мэдээлэл+үнэр+өнгө энэ бол манай лааны засалын давуу тал. энгийн лаанаас ийм л ялгаатай 

💠 70,000₮
Д.Наранцацрал

Д.Наранцацрал

Энергийн засалч

Био энерги шинжээч

Жэт аппарат + хувь заяаны засал эмчилгээОнлайн ба Биечлэн

Жэт аппарат + хувь заяаны засал эмчилгээ

Та байгальд гарахад тэр дундаа голын эрэг, хүрхрээний хажууд очиход тийм нэг сэнгэнэсэн сайхан эрүүл агаараар амьсгалж дотор уужирч тайвшран амгаланг мэдэрдэгтэй адил АСЕ-МEF агаар ионжуулагч болон озон генератор нь хасах ион болон скаляр долгионыг хамтад нь үйлдвэрлэнэ. АСЕ-МEF ЖЭТ аппарат нь хүрээлэн буй орчиноо хасах ион болон скаляр долгионоор дүүргэнэ. Энэхүү дүүрсэн гайхамшигт цэнэгийн тусламжтайгаар та өөрийн дотоодоосоо эрчимжин хүчирхэгжиж эрүүлжиж байгаа юм.
Энэхүү аппаратын тусламжтайгаар та бие махбодын түвшинд ч байна уу, сэтгэл, оюун, илүү нарийн түвшиндээ эдгэрэлийг олох юм. Энэхүү эмчилгээний арга нь нилээд өргөн хүрээнд ашиглагдаж туршигдсан бөгөөд тэр дундаа архаг өвчлөл, сэтгэл гутрал тэр бүү хэл хавдартай өвчнүүдэд нааштай үр дүн авчирсан байдаг. Энэхүү төхөөрөмж нь бидний хүрээлэн буй орчинг ионжуулснаар энэ нь эргээд материйн бүх элементүүдэд агуулагдах скалер уртавтар цахилгаан соронзон долгионы ялгаруулалтыг дэмжсэнээр амьд системийн био идэвхэт плазмын талбайг бэхжүүлж улмаар биеийн эсийн нөхөн төлжилтийн системийг идэвхжүүлнэ. Амьд системийн био идэвхит плазмын талбай хүчирхэгжихээр биеийн эсийн нөхөн төлжилтийн систем идэвхждэг гэвэл илүү сайн ойлгогдох байх.
Түүнчлэн энэхүү аппарат нь ус болон түүнд агуулагдах элементүүдийг өөрийн төрөлх зөв бүтэцээ олоход нь туслана. Ийнхүү амьд бүх организм, ургамал, амьтан хүний төрөлх тэнцвэрт байдлыг бий болгож, сайжруулан улам бүр хүчирхэгжүүлэх чадамжтай юм. Энэхүү аппаратны тусламжтайгаар “эсийн ой санамж буцаагдах” буюу эрүүл залуу байсан тэр үеийн сан руугаа нэвтэрсний ачаар дотроосоо залуужих хүчирхэг чадамжаа олно. Зөв тохирсон холимог давтамж долгисыг бий болгосноор хүний биеийн вирус, шимэгчид, дархлааны хомсдолд үзүүлэх хариу урвалд нөлөөлөх; бодисын солилцоог нэмэгдүүлэх, зүрхний цохилтын өөрчлөлт, үрэвслийг багасгах, өвдөлтийг намдаах зэрэг тоо тоймгүй олон тохиолдолууд байдаг гэдгийг түүх бидэнд бэлхнээ батлан харуулсаар байна
Бие угтаа зөв давтамж хэлбэлзэлд л өөрийнхөө мөн чанараар химийн урвалуудаа зохистой үйлдвэрлэдэг. Тэгэхээр зохистой идэвхжсэн орчинд таны өөрийн эс өөрийн төрөлх эрүүл ой санамжаа сэргээж, өөрийгөө буцаан эрүүлжүүлэх потенциал хүчээ өсгөн нэмэгдүүлж эхэлдэг. 

АСЕ-МEF АГААР ИОНЖУУЛАГЧ БА О-ЗОН ҮЙЛДВЭРЛЭГЧ 
Биеийн эсийг эрүүлжихүйн дээд төлөвт нөхөн сэргээнэ 
Биеийн өөрийгөө анагаан нөхөн сэргээх системийг идэвхжүүлнэ 
Устөрөгч болон Тогтмол “Пи”-ийн хамгийн тохиромжит давтамж хэлбэлзэл буюу бурханлаг нийцэлийг бий болгоно. 
Өндөр цэнэгтэй плазмын долгионы хэлбэрүүд нь бидний биед байгалийн жамаар үүсч эхэлсэний үр дүнд эсүүд, ДНХ, сүнс цэнэглэгдэнэ. 
 9 элемент, амьдрал, ургамал, амьтан, БҮГД цэнэглэгдэнэ. 

💠 150,000₮
Төрийнжаргал Баялагмаа

Төрийнжаргал Баялагмаа

Бясалгалын багш Био энерги мэдээллийн шинжээч Буддын гүн ухааны Бакалавр ACE MEF Оношлогч ACE MEF Энергийн засалч

Бат-Эрдэнэ Бадам

Бат-Эрдэнэ Бадам

Био-энерги мэдээллийн шинжээч ACE MEF Энергийн засалч ACE MEF Оношлогч

Био энерги оношилгооБиечлэн

Био энерги оношилгоо

💠 108,000₮
Бат-Эрдэнэ Бадам

Бат-Эрдэнэ Бадам

Био-энерги мэдээллийн шинжээч ACE MEF Энергийн засалч ACE MEF Оношлогч

Скайнер оношилгооОнлайн

Скайнер оношилгоо


💠 150,000₮
Төрийнжаргал Баялагмаа

Төрийнжаргал Баялагмаа

Бясалгалын багш Био энерги мэдээллийн шинжээч Буддын гүн ухааны Бакалавр ACE MEF Оношлогч ACE MEF Энергийн засалч

ZAYA’S ANANDA

Холбоо барих

Зурвас илгээх

Манай төвийн тухай сэтгэгдэл үлдээх

Zaya's Ananda төвтэй холбоотой ерөнхий сэтгэгдэл, туршлагаа энд хуваалцаарай. Нэвтрэх шаардлагагүй.