Энергийн засал

Лаа засал

01Тайван орон зай
02Хувийн зөвлөмж
03Хялбар захиалга
Биечлэн

Лаа засал

Дэлгэрэнгүй

Засал заслын дээд нь гал засал бөгөөд манай төв аура лааг Оросын эрдэм шинжилгээний хүрээлэнд бүтээгдсэн, оросоос захиалгын дагуу орж ирдэг байгалийн гаралтай гелэн лааг ашигладаг бөгөөд эдгээр лаанууд тус тусын шинж чанар эрчим, үүрэгтэй. Лааг 2 янзаар тайлбарладаг: 

1.Бүтэц найрлага: Хүн өөрөө байгалийн нэгэн хэсэг бичил байгаль юм шүүдээ. Бид байгалиас энерги эрчим хүчээр тэтгэгдэж байдаг. Байгалийн эрчим хүч дутагдсанаар бид энергийн асуудалд орж эхэлдэг. Байгаль эх өөрөө агуу их үүсгэгч эмчлэгч юм.Тэгвэл эдгээр лаанууд нь газар шороо, хад чулуу, алт мөнгө, ус агаар, цэцэг навч зэрэг байгалийн шинж чанар мэдээллийг агуулсан тус тусын бүтэцтэй байдаг. 

2. Энергийн эрчим, давтамж: Лаанууд нь бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй, мэдээлэлтэй. Гаргаж байгаа эрчим энергийн давтамжаараа хоорондоо ялгардаг. Энгийн жишээгээр тайлбарлахад нүүрс мод 2-г шатаагаад галын эрчимийг нь ажиглахад өөр өөр байдаг шиг манай лаануудыг асаагаад ажиглахад бүгд өөр өөр эрчимтэй байдаг. Тус тусын ялгаруулж байгаа эрчим нь хүрдний эрчимд нийцэж өгсөн байдаг болохоор тухайн хүрдний энергийг дэмждэг. Тиймээс л мэргэжлийн лаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь: Ажлын лаанаас гарч байгаа мэдээлэл, эрчим нь хоолойн хүрдний эрчимд, мэлмийн лаанаас гарч байгаа эрчим энергийн давтамж нь мэлмийн хүрдний эрчимд нийцсэн байдаг. Тиймээс ажлын лаагаа хоолойн дээрээ мэлмийн лаагаа мэлмийн хүрдэн дээрээ барьж хэрэглэх хэрэгтэй. Гал+онцгой бүтэц+онцгой эрчим, мэдээлэл+үнэр+өнгө энэ бол манай лааны засалын давуу тал. энгийн лаанаас ийм л ялгаатай 

ZAYA’S ANANDA

Холбоо барих

Зурвас илгээх

Манай төвийн тухай сэтгэгдэл үлдээх

Zaya's Ananda төвтэй холбоотой ерөнхий сэтгэгдэл, туршлагаа энд хуваалцаарай. Нэвтрэх шаардлагагүй.