Энергийн засал

Био энерги оношилгоо

01Тайван орон зай
02Хувийн зөвлөмж
03Хялбар захиалга
Биечлэн

Био энерги оношилгоо

Дэлгэрэнгүй

АУРА ГЭЖ ЮУ ВЭ? 

Аливаа амьд биетийн нэгэн адил хүний бие энергийн оронгоор хүрээлэгдсэн байдаг. Энэ орон нь цахилгаан соронзон орон зэрэг төрөл бүрийн төлвөөс тогтдог гэж өнөөгийн шинжлэх ухаан тогтоогоод байна. Хүний энергийн орон нь сансарын энергийн орны нэгэн хэсэг болдог бөгөөд хүмүүс үүнийг гэрлэн бүрхүүл хэлбэрээр тодорхойлон АУРА гэж нэрлэдэг. Аура нь олон янзын өнгө бүхий гэрлийн цацраг юм. Аура тус бүр өөрийн өнгөтэй нэг нь нөгөөдөө саад болохгүй зарим үед нэг нь нөгөөд нэвчсэн байж болдог бөгөөд бүгд зууван өндөг хэлбэрэй байна. Эрт цагаас хүмүүс аура өнгийг харсаар ирсэн бөгөөд хадны сүг зурагнаас авахуулаад тэнгэр бурхдын хөрөг дээрх тэргүүн хавьд байх гэрэлт бүрхүүл нь үүний гэрч болно. Аура нь амьтай болон амьгүй бүх биетэд байна гэж үзэх нь ч бий . Аурагийн бодьтой оршдог гэдгийг нотлох фото зургийн аргыг оросын эрдэмтэн нээсэн бөгөөд навчны аураг авсан алдарт туршилтууд олныг шуугиулж байсан юм. Аура нь хүний аж амьдрал, хувь тавилан , эрүүл мэндийн талаарх бүхий л мэдээллийг агуулж байдаг. Хүний оюуны түвшин өндөр байх тусам аура томорч байдаг. Тухайлбал бурхан багшийн аура хэдэн км зайд тархаж үзэгдэж байсан нь ном сударт тэмдэглэгджээ. Бид жишээ нь сэтгэлд нийцдэг хүнтэй учирвал 2 аура нийлж харилцан үйлчилнэ. Дурлалт хосуудынх бүр илүү нягтархын зэрэгцээ хэмжээ нь томорч тэнгэр өөд тэмүүлсэн бадрангуй байх нь бий. Мөн бидний онгод орох үед аура улам өсч солонгорон муухай санаа төрвөл бүдгэрч жижгэрнэ. Аура мөн архи тамхинаас болж өөрчлөгдөн эвдэрнэ. Бас булчингийн эдийн гэмтэл аурад нүх мэт үзэгддэг байх жишээтэй. Мэдээж аураг хүн бүхэн олж харахгүй. Хүний заяа тавиланг үзэж хардаг далд увидастан , зөн билигтэнгүүд аураг харж тодорхойлох нь элбэг. Хүмүүс хүүхэд байхдаа ялангуяа 3 хүртлэх насандаа аураг харах чадварвай байдаг нь тогтоогдсон. Энэ үед хүүхэд хүнийг янз бүрийн өнгөтэйгээр бүрхүүлтэйгээр зурах нь бий. Ер нь бол тусгай дасгалжуулалт бясалгалын аргаар ямарч хүн сэтгэл санаагаа ариусган төвлөрүүлж өөрийн болон бусдын аураг харж сурах боломжтой. Мөн үүнд зөн билгийн тусгай багажуудыг ашиглах нь бий. Аура нь олон янзын давхрагатай байх бөгөөд үүнийг хүний нарийн биеүүд гэж нэрлэнэ. Хүний нарийн бие буюу хий махбодь өөрийн давтамжийг цацруулдаг.


АУРА ОНОШЛОГОО:

Мөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлно. Гэр орны сөрөг энергийг тодорхойлно. Гадны сөрөг энергийн нөлөөлөл үүнд: Хар цагаан хэл ам, атаа жөтөө, хараал жатга, уул усны хорлол, нэхэл байгаа эсэх. Эрүүл мэнд, сэтгэл зүйн төлөв. Ажил, аз хийморь, амжилт бүтээлийг тодорхойлно. Амьдарлын ноён нурууг тодорхойлно. Удмын мэдээлэл, үйлийн үр.  Энергийн алдагдал болон одоо байгаа хэмжээ

ZAYA’S ANANDA

Холбоо барих

Зурвас илгээх

Манай төвийн тухай сэтгэгдэл үлдээх

Zaya's Ananda төвтэй холбоотой ерөнхий сэтгэгдэл, туршлагаа энд хуваалцаарай. Нэвтрэх шаардлагагүй.