Мэлмий
Дэлгэрэнгүй
МЭЛМИЙ -ГЭР
ОРОН, АЖЛЫН БАЙР ХАМГААЛАГЧ
Материал: Цэвэр зэс
Энэхүү бүтээл
маань Монгол өв, ёс заншил, домын бөгөөд билэгдэл зүйн судалгаан дээр
тулгуурлан гэрийн үүд хаалга буюу тотгоноос зүүж өлгөн байршуулах юм. Дом зүйн
билэгдэл хүч чадал нь айл гэр, ажлын өрөө, өргөө гэрийн үүдний сахиул буюу
сахиус болж, гэр орон, ажлын өрөөнд гадны муу сөрөг энерги, хэл ам, хараал
жатга, элдэв зуурдын бузар муу муухай зүйл гэрт болон ажилд шүглэх буюу орохоос
сэргийлж хамгаалан сахидаг амь оруулсан сахиус юм.
Бүтээгдэхүүний тайлбар:
Эвшээж буй нум
сумыг дүрслсэн нь харван устгахад бэлэн буйг илэрхийлж байна. Мөн түмэн нас
буюу хас хээг дүрсэлсэн нь хүч нь үл зогсох буюу хүчийг үргэлж оршоох гэсэн
утгатай билээ.
Гурвалжин
дүрсний билэгдэл нь маш олон утга илэрхийлж байдгаас сумны зэв мэт хурц хурдан
дайсныг дардаг гэсэн Монголчуудын дэлхийн дайдыг төвшитгөхөд чухал эд болж
байсан билээ, одоо ч Монголчууд нум сумыг гэрт муу юм хаадаг гэж үзэн хоймроо
залж хүндэтгэн шүтэж ирсэн билээ.
Мэлмий буюу
нүдийг дүрслэн хийсэн нь муу сөрөг энерги, хараал жатга далд болон ил бүхий л
дайсныг үргэлж харан сахих дом билэгдэл юм.
✳️Энэхүү бүтээл Оюуны өмчөөр хамгаалагдсан болно
