Энергийн хамгаалалт

Гэтлэгч

01Тайван орон зай
02Хувийн зөвлөмж
03Хялбар захиалга
Гэтлэгч🔍 Томруулж харах
Бүтээгдэхүүн

Гэтлэгч

Дэлгэрэнгүй

                                                Машин буюу жолоочийн амь нас, аваар ослоос хамгаалагч сахиус.

Материал: цэвэр зэс, шүр, цагаан хаш, таван өнгийн цацаг

Гэтлэгч хэмжээ: өндөр 200 мм, диаметр 20 мм

Машины толинд зүүж байршуулах энэ сахиус нь Монгол ёс уламжлал дээр тулгуурлан домын, мөн шившлэг шингээн энергижүүлэн бүтээсэн бүтээл юм.

Бүтээгдэхүүний тайлбар:

Цэвэр зэсээр хохимой буюу гавлын ясыг бэлгэдэн хийсэн, хүний биеийн энергийн урсгал, орчны нян бактери сөрөг мэдээлэл нөлөөллийг устган эерэг энергийг түгээдэг. Гавал нь нэн эртний бэлгэдлийн зүйл бөгөөд, үхэл буюу бидний хэлдгээр эрлэгийн илчийг төөрүүлэн хуурах аваар ослоос гэтлэн холдуулах, үхэл нь гавлыг үзээд өөрийн тал буюу өөртэй нь ижил үхэл байна хэмээн холдон зайлдаг гэж үздэг байжээ.

Гавлын хоёр нүдэнд байгалийн улаан шүр хийсэн нь тухайн гавлыг амьтай буюу галтай, муу бүхнийг тольдон харж байхаар шийдсэн байна. Маш сайн чанарын цагаан хаш чулуу нь хамгийн хатуу чулууны нэгт тооцогддог, хаадын чулуу ч гэж ярьдаг.

Монголчууд хаш чулууг билэгдэхдээ яс хугарч бэртэхээс эзнийгээ    хамгаалж тэтгэдэг гэж үздэг байжээ. Гавлын хоёр нүдэнд байгалийн улаан шүр хийсэн нь тухайн гавлыг амьтай буюу галтай, муу бүхнийг тольдон харж байхаар шийдсэн байна

Мөн таван өнгийн билэгдэлтэй цацаг оруулж өгсөн нь аливаа муу сөрөг эрчим, энергийг шүүрдэн хөөж зайлуулах домтой.   

✳️Оюуны өмчөөр хамгаалагдсан болно

Санал болгох бүтээгдэхүүн